Лог менежмент

Лог менежмент гэж юу вэ?

Байгууллагын програм хангамж, сүлжээний өгөгдлүүд, систем болон хэрэглэгчидээр дамжуулан асар их хэмжээний бүртгэлийн өгөгдөл файл болон процесс үүсгэдэг тул лог файлуудын хооронд ялгаатай өгөгдлүүдийг удирдах, хянахын тулд системчилсэн процессыг хэрэгтэй болдог. Лог менежмент нь алдааг олж засварлах, гүйцэтгэлийг сайжруулах эсвэл аюулгүй байдлын хяналтыг дэмжихэд шаардлагатай ойлголтыг өгөхийн тулд өгөгдлийг төвлөрсөн байдлаар цуглуулж, задлан шинжлэх, хадгалах, дүн шинжилгээ хийх, устгах зэрэг тасралтгүй процесс явагддаг.

Лог файлууд нь програм хангамж, сервер, үйлдлийн систем болон бусад төхөөрөмжүүдийн үйл ажиллагаа, ашиглалтын процесстой холбоотой мэдээллийн үндсэн эх сурвалж болдог ба компьютерээр үүсгэсэн өгөгдлийн файлууд гэж ойлгож болно. Лог файлууд нь програм хангамж, үндсэн систем болон сүлжээнүүдийн хоорондын процесс саатал, гүйцэтгэлийн асуудалтай тулгарсан болон нөхцөл байдлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийхэд чухал үүрэгтэй.Лог файлууд нь үйлдэл бүрийн нарийвчилсан бүртгэлийг өгдөг бөгөөд ингэснээр асуудал, гажуудлын үндсэн шалтгааныг тодорхойлоход туслах ба үндсэн ойлголтыг өгдөг.

Лог файлын менежмент нь логийг олон эх сурвалж өгөгдлөөс нэгтгэхийг шаарддаг.

image

Дараах нь хамгийн түгээмэл Лог файл төрлүүд байдаг:

Application лог

Програм хангамж ашиглах тохиолдоход эдгээр лог үүсдэг. Код боловсруулагчид програмын логыг ашиглан программууд хөгжүүлэлтийн мөчлөг болон гарахаас өмнө хэрхэн ажиллаж байгааг ойлгож, хэмжиж засварладаг.

System лог

Эдгээр лог нь эхлүүлэх, нэвтрэх, гарах үед гарсан алдааг болон үйлдлийн систем дотор үүссэн үйл явдлуудыг бүртгэдэг.

Security лог

Хэрэглэгчийн компьютер дээр аюулгүй байдлын процесс тохиолдоход аюулгүй байдлын үйл явдлын нарийвчилсан лог үүсдэг. Аюулгүй байдлын лог нь амжилтгүй нэвтрэх оролдлого, баталгаажуулалтын хүсэлт, нууц үг солих, файл устгах гэх мэт янз бүрийн төрлийн процессийн лог цуглуулдаг. Администраторууд ихэвчлэн аюулгүй байдлын лог бүртгэх, хянахыг хүссэн процессоо тохируулж өгдөг.

image

Мэдээллийн аюулгүй байдлын зөв шийдлээр харилцагчынхаа хурдасгуур болно.

© 2024 ITGuard - IT Services.