Сүлжээний аюулгүй байдал

Сүлжээний аюулгүй байдал гэж юу вэ?

Сүлжээний аюулгүй байдал нь компьютерийн сүлжээ, системийг дотоод, гадаад кибер аюул, кибер халдлагаас хамгаалахад чиглэгдсэн кибер аюулгүй байдлын салбар юм.

image
Сүлжээний аюулгүй байдал нь гурван үндсэн зорилготой:
  • Cүлжээний нөөцөд зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлэх

  • Хийгдэж буй кибер халдлага, аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, зогсоох

  • Эрх бүхий хэрэглэгчид шаардлагатай сүлжээний нөөцөд шаардлагатай үед нь аюулгүй нэвтрэх боломжийг хангах

Kибер халдлагад өртөх эрсдэл

Сүлжээний хэмжээ, нарийн төвөгтэй байдал нэмэгдэхийн хэрээр кибер халдлагад өртөх эрсдэл нэмэгддэг. Жишээлбэл, IBM-ийн 2024 оны Өгөгдлийн Зөрчлийн Зардлын тайланд дурдсанаар, өгөгдлийн зөрчлийн 80% нь (эмзэг эсвэл нууц мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэхэд хүргэдэг аюулгүй байдлын зөрчил) байгууллагуудын үүлэн технилогийн хадгалагдсан өгөгдлүүдтэй холбоотой байдаг.

Эдгээр халдлага нь өндөр өртөгтэй байсан: Дэлхийн хэмжээнд мэдээлэл зөрчсөний дундаж зардал 4.88 сая ам. доллар, АНУ-д мэдээлэл зөрчсөний дундаж зардал үүнээс бараг хоёр дахин их буюу 9.36 сая ам.доллар байна.

Сүлжээний аюулгүй байдал нь эдгээр халдлагыг таслан зогсоох, санхүүгийн болон үйл ажиллагааны үр нөлөөг багасгахын тулд сүлжээний дэд бүтэц, нөөц, урсгалын бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг.

image
image

Мэдээллийн аюулгүй байдлын зөв шийдлээр харилцагчынхаа хурдасгуур болно.

© 2024 ITGuard - IT Services.